Давхар шаталтын технологи
Технологи
Байгалийн аэродинамикийн зарчимд тулгуурлан анхны шаталтаас үүссэн хий, утааг патентлагдсан хоёр дахь камерт дахин шатаадаг. Ингэснээр дулааны алдагдал багасч, хорт бодисын агууламж эрс буурдаг.
Технологи
Утааг дахин шатаадаг патентлагдсан технологи
Хос шаталт ба агаарын урсгалын нарийн удирдлагаар шаталтын бүх хий, тоосонцорыг өндөр температурт бүрэн шатааж, утааг 99% хүртэл бууруулдаг.
- 01
Анхдагч агаар
Агаарын даралтын зөрүүгээр эргэлдэх урсгал үүсэж, түлш жигд шатна.
- 02
Хоёрдогч агаар
Шаталтын хийг хоёрдогч агаартай холиж, дахин шатах нөхцөлийг бүрдүүлнэ.
- 03
Дахин шаталт
Патентлагдсан хоёр дахь камерт хорт бодис өндөр температурт задарна.
- 04
Цэвэр гарц
Утаа, хорт хий саармагжиж, ижил түлшнээс илүү дулаан гарна.

- Цэвэр шаталтын хий яндангаар гарна
- Дахин шаталтын камер
- Хоёрдогч агаарын шүршигч форсунк
- Тусгаарлагч дулаан бүрхүүл
- Анхдагч агаарын суваг
- Үнсний хайрцаг
Ялгарал нь MNS 5216:2016 хязгаараас доогуур болохыг НАОБТГ болон ШУА бие даан баталгаажуулсан. Дулаан дамжуулалт 85–90%; зөв ашиглавал түлшний хэмнэлт 30–40%.
Бие даасан баталгаажуулалт
Лабораторийн баталгаажсан гүйцэтгэл
MNS 5216:2016 стандарттай харьцуулсан ялгарлын хэмжилт
| Үзүүлэлт | Манай зуухны хэмжилт | Зөвшөөрөгдөх дээд хэмжээ |
|---|---|---|
| COмг/нм³ | 1,815 | ≤ 9,800 |
| SO₂мг/нм³ | 186 | ≤ 1,200 |
| NOₓмг/нм³ | 90 | ≤ 700 |
| TSPмг/нм³ | 98 | ≤ 130 |
Эх сурвалж: НАОБТГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн хэмжилт (2025.08.07, хариу 2025.08.15). Лаборатори MNAS · MNS ISO/IEC 17025 · TL 176.
Оюуны өмч
60+ улсад патентаар хамгаалагдсан
Давхар шаталтын технологийг ДОӨБ (WIPO)-д Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний дагуу бүртгүүлсэн. Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ болон Евразийн патентын байгууллагаас патент олгогдсон бөгөөд бусад оронд гаргасан өргөдөл үндэсний шатандаа шилжсэн.
Монгол
№ 4244
Шинэ бүтээлийн патент · 2014
ОХУ
№ 2737255
Шинэ бүтээлийн патент · 2020
БНХАУ
ZL 2017 2 1366314.9
Ашигтай загварын патент · 2018
БНСУ
№ 10-2815604
Шинэ бүтээлийн патент · 2025
Евразийн (EAPO)
№ 050815
8 улсыг хамарна · 2025
…болон дэлхийн 60+ улсад
Патентын багцыг үзэх

