Эко Ресурс ХХК
2014 оноос хойш байгаль орчны технологи, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж буй Монгол компани.
Үүсгэн байгуулагдсан: 2014 он
Удирдлагын мэндчилгээ
Монгол инженерийн шийдлээр утаагүй ирээдүйг бүтээх зорилго биднийг 10 гаруй жилийн турш нэг л зүгт хөтөлж ирсэн. Энэ хугацаанд бид «Нүүдэлчин Эко» зуухны утааг дахин шатаах инновацлаг технологийг хөгжүүлж, Монголын мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулан, улмаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага болон 60 гаруй оронд патентаар хамгаалуулж чадсан нь бидний бахархал юм.
Манай зуухны гол давуу тал нь хорт утааг хоёрдогч шаталтаар задлан, азотын исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцорыг улсын стандартаас хэд дахин бага түвшинд бууруулдаг технологид оршдог. Энэ нь иргэн бүрийг угаарын эрсдэлээс хамгаалж, түлшний зарцуулалтыг мэдэгдэхүйц хэмнэж, эрүүл орчныг нэмэгдүүлэх бодит шийдэл юм.
Бидний зорилго зөвхөн ахуйн хэрэглээний зуух бүтээхэд хязгаарлагдахгүй. Дэлхий нийтээр тулгамдсан хог хаягдлын асуудлыг шийдэх зорилгоор утаагүй хог шатаах төхөөрөмж, түүнээс гарсан үнсийг дахин ашиглан эко барилгын материал үйлдвэрлэх боломжийг судалж, хөгжүүлэлтээ амжилттай үргэлжлүүлж байна.
Эко Ресурс ХХК Монгол инженерчлэлийн үнэ цэнийг дэлхийд таниулж, тогтвортой хөгжлийн шийдлийг эх орноосоо эхлүүлэн олон улсад түгээх зорилготой. Бидний бүтээл Монголын нэрийг өндөрт өргөж, ирээдүй үеийнхэнд илүү цэвэр, илүү аюулгүй амьдралыг өвлүүлэхэд чиглэж байна.
Б. Дэлгэрдалай
Эко Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал
Ц. Мөнхбаатар
Зохион бүтээгч
Компанийн танилцуулга
Тогтвортой ирээдүйн төлөөх Монголын компани
Эко Ресурс ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд байгаль орчны технологи, цэвэр эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Компани нь олон улсад патент хамгаалагдсан цэвэр шаталтын технологи боловсруулсан Нүүдэлчин Эко Ресурс ХХК-ийг охин компани болгон удирддаг.
Байгуулагдсан
2014
Үйл ажиллагааны чиглэл
Монгол улс
Охин компанийн тоо
2+
Салбар
Байгаль орчны технологи
Бүлгийн бүтэц
Охин компаниуд
Нүүдэлчин Эко Ресурс ХХК
ИдэвхтэйОлон улсад патентаар хамгаалагдсан цэвэр шаталтын технологи. Ахуйн зуух, хог шатаагч үйлдвэрлэдэг.
Дэлгэрэнгүй үзэхЭко Ресурс Трейд ХХК
ИдэвхтэйБайгаль орчны бараа, технологийн импорт, экспортын үйл ажиллагаа.
Гэрчилгээ, зөвшөөрөл
Улсын бүртгэл
УБЕГ бүртгэлтэй ХХК
MNS-CNAS-APLAC
Итгэмжлэгдсэн шинжилгээ
ШУА · НАОБТГ
Бие даасан шинжилгээ
60+ улсын патент
Нүүдэлчин Эко Ресурсаар дамжуулан
Холбоо барих
Эко Ресурс ХХК-тай холбоо барих
Хаяг
Улаанбаатар хот, Монгол улс
Имэйл
info@eco-resource.mn
Утас
+976 9411-9119